Энэрэлт монгол хүн та Б.Гэгээнгүн хүүд гэгээн амьдрал бэлэглээрэй


12 настай Б.Гэгээнгүн хүү халуун сэтгэлт монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг гуйн, манай редакцад хандлаа. Б.Гэгээнгүн сколиоз гэсэн оноштой. Энэ нь нуруу мурийх, цээжний хэнхэрцэг яс өөрчлөгдөх эмгэг юм байна. Түүний нурууг эмч нар хүнд хэлбэрийн мурийлт гэж оношилжээ. Нуруу мурийснаас болоод, цээжний яс нь дагаад мурийсан аж. Үүний улмаас цээжний хөндийд байрлах эрхтнүүд хэвийн ажиллаж чадахгүй болж, цээж, нурууны булчин хэт чангаран, амьсгалахад ч хүндрэлтэй болжээ. Энэ бүх хүндрэлийн улмаас хүү ядрах, сульдах, турах, сонсгол муудах зэрэг бусад асуудал дагалдан илэрч буй аж.

Б.Гэгээнгүн хүүд Турк улсын Истанбул хотын Мемориал эмнэлэг 2026.06.17-нд хагалгаа хийхээр төлөвлөсөн байна. Уг хагалгааны зардал нь 68 мянган ам.доллар буюу 250 сая сая төгрөг. Ийм их мөнгө хүүгийн гэр бүлд байхгүй учир халуун сэтгэлт монголчуудаасаа хандив гуйж байна. Энэрэлт монгол хүн Та Б.Гэгээнгүн хүүд гэгээн амьдрал бэлэглэх хандивт нэгдэж, боломжоороо хандив өргөөрэй.

  • Аав Л.Батсайхан, ээж Б.Нямтайван
  • Утас: 80086580, 88692700
  • Хаан банк: 5034270971 IBAN: 88000500 Л.Батсайхан
  • Худалдаа хөгжлийн банк: 431106090 IBAN: 210004000 Б.Нямтайван

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *