Дэлхийн төгсгөлийг квант физикийн онолоор тооцоолов уу


Цинхуа их сургуулийн физикчид онолын физикийн хамгийн түгшүүртэй санааны нэг болох “false vacuum decay” буюу “хуурамч вакуумын задрал”-ыг квант симулятор ашиглан лабораторид загварчилжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ нь зөвхөн орчлон ертөнцийн тогтвортой байдлыг ойлгоход бус, ирээдүйн квант тооцооллын шинэ аргуудыг хөгжүүлэхэд чухал алхам болж магадгүй байна.

Энэхүү онолын дагуу орчлон ертөнц “жинхэнэ вакуум” төлөв рүү квант хонгилоор шилжих боломжтой гэж үзэв. Хэрэв ийм шилжилт бодитоор эхэлбэл жинхэнэ вакуумын бөмбөлөг гэрлийн хурдтай тэлж, физикийн хуулиудыг бүхэлд нь өөрчилж болзошгүй аж.

Цинхуа их сургуулийн баг Rydberg атомын цагираг бүтэц ашиглан, энэхүү процессыг жижиг хэмжээний квант систем дээр дуурайлган үзүүлсэн байна. Туршилтын үр дүн нь олон жилийн өмнө дэвшүүлсэн квант талбайн онолын таамаглалтай нийцжээ.

Судалгааны үр дүн 2026 оны 3-р сарын 27-нд “Physical Review Letters” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд зарим хэвлэл үүнийг “Орчлонгийн төгсгөлийг лабораторид хийсэн” хэмээн онцолж байна. Гэхдээ эрдэмтэд “Энэ нь бодит аюул үүсгэсэн гэсэн үг биш. Харин онолын түвшний физикийн процессыг судалсан ажил” гэдгийг тодруулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *