Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Арнаймган гэдэг газарт цооногт унасан хүүхдийг аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрлөө. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар хүүхдийг гаргаж авч чадаагүй байна. Хөндлөн ухах 9 метр газар шавар, намаг их тул нурах эрсдэл үүсэж, гараар ухах ажил удааширсан байна.
Аврагчид гараар газар ухаж, хүүхдийг аврах ажиллагаа удааширлаа
