Ховдод 116 айлын 1100 мал устгаад байна


Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Эдгээр суманд нийтдээ 10 голомтод 116 өрхийн 1100 орчим толгой мал өвчилжээ. Үүнээс 980 гаруй толгой мал устгаад байна.

САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг энэ 7 хоногт БНХАУ-аас авч эхний ээлжинд Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн малыг вакцинжуулахаар бэлтгэл эхэллээ. Өчигдөр /2026.06.14/ тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб сумдын удирдлагуудыг оролцуулан, өргөтгөсөн хурал зохион байгуулж, малыг хэрхэн вакцинжуулах талаар чиглэл өгөв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *