Ази тивийн хэвлэлийн салбарын хамгийн том цугларалт болох Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцож байна. Үзэсгэлэн 6-р сарын 17-21-нд БНХАУ-ын Бээжин хотын Чаоян дүүрэгт байрлах Хятадын Үндэсний хурлын төвд болж байна.
Уг үзэсгэлэнд манай улсаас “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд, “Либро сувд” утга зохиолын агентлагийн гадаад харилцааны захирал Б.Эрдэнэбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Б.Уранцэцэг нарын хүмүүс оролцож байна. Тэд гадаадын уншигчдад монгол хэл дээрх ном, уран бүтээлийг таниулан сурталчлах, ном орчуулан борлуулах эрх олгох гэрээ байгуулах, худалдан борлуулах, гадаадын хэвлэн нийтлэгчдэд монгол хэлээр ном гаргахад нь туслах зэрэг үүрэгтэйгээр энэ үзэсгэлэнд оролцож буй аж.
Тус үзэсгэлэн цар хүрээгээрээ Дэлхийд Германы Франкфуртын номын үзэсгэлэнгийн дараа ордог, соёлын томоохон үйл ажиллагаа юм.
