“Оюутолгой”-н замыг хаасан хүмүүст зөрчлийн хэрэг нээжээ


“Оюутолгой” компаниас БНХАУ руу зэсийн баяжмал гаргадаг замыг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний 8 гишүүн 6 дугаар сарын 17-ны 09:00-21:00 цагийн хооронд хаасан. Тэдний үйлдлийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар өчигдөр таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Хаасан замыг өчигдөр 21:00 цагийн үед нээж, өнөө өглөөнөөс эхлэн “Оюутолгой” компаниас БНХАУ руу баяжмал тээвэрлэж эхлээд байна.

Энэ талаар ЦЕГ “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй 8 иргэн 6 дугаар сарын 17-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюутолгой”-н баяжмал тээвэрлэдэг замын 84 дэх км-т байрлах уулзварыг тухайн өдрийн 09:00 цагаас эхлэн хаасан. Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн засаг даргын орлогч, Ханбогд сумын засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Баяжмал тээвэрлэдэг замыг 6 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон зохицуулалттай” гэж мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *