АНУ Ирантай холбоотой цэргийн зардалд нэмэлт 87.6 тэрбум доллар хүсэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ирантай холбоотой цэргийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр Конгрессоос 87.6 тэрбум ам.долларын нэмэлт төсөв хүслээ. Үүний 67 тэрбум гаруй ам.долларыг зэвсгийн нөөц нөхөх, цэргийн ажиллагаа болон бэлэн байдлыг хангахад зориулах аж.

Үүний зэрэгцээ АНУ, Иран хоёр дайныг зогсоох түр хэлэлцээрийн хүрээнд цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээний асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа ч Конгресс дахь зарим хууль тогтоогчид уг хэлэлцээр болон дайны зардлыг шүүмжилсээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *