Б.Жаргалан: Газрын тосны үйлдвэрээр үе үеийн сайдууд шоудаж ирлээ. Хэзээ ашиглалтад орох вэ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.6.25/ Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Засгийн газраас  2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр ЭЗБХ-ны хуралд танилцуулж, өнөөдрийн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Анх Газрын тосны үйлдвэр барих талаар 2017 оноос ярьж эхэлсэн. Үе үеийн МАН-аас сонгогдсон сайд нар “одоо ашиглалтад орно” гээд шоудаж ирлээ. Энэ жил 9 дэх жилдээ болж байна. Одоогийн их хурал ч гэсэн бүх талаар нь дэмжээд дандаа стандарт бус, яг наад төсөлд чинь зориулсан бусад тогтолцооноосоо гажсан хууль баталж ирлээ. Зээлийн ашиглалт, Өр төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах хууль гээд бүгдийг шийдэж өгч байгаа. Тэгээд хэзээ ашиглалтад орох юм бэ. Яг тодорхой хэлж өг л дөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Тэгэхээр Газрын тосны үйлдвэр дээр нэг юмыг ойлгох ёстой юм байгаа юм. Нэгдүгээрт БНЭУ-ын Ерөнхий сайд айлчлахдаа 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгье гэсэн юм байна лээ. Тэр мөнгийг юунд хийх вэ гээд Газрын тосны үйлдвэрт хийе гэж шийдсэн. Тэр үед ТЭЗҮ байгаагүй, тэр мөнгөөр ТЭЗҮ хийгээд дууссан. Тэгсэн ч 1,7 тэрбум төгрөг болоод дууссан.

Хоёрдугаарт: Зээлийг батлаад ажил 2019 онд л эхэлсэн юм байна лээ ш дээ Жаргалан гишүүн ээ., шийдэгдэхгүй явсаар байгаад. Ингээд ковид гарсан. Үнэндээ бол барилгын ажил хоёрхон жил болж байна. Дөрөвдүгээр багцын ажил 2025 онд эхэлсэн. 2028 онд ашиглалтад орно. Та нартаа маш их баярлаж байгаа шүү. Гадаад зээллэгийн ашиглалтын хуулийг баталж өгсөнд. Тэгснээр ажил маш эрчимтэй явж байгаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *