Конго улсад Эбола вирусын дэгдэлт хамгийн олон удаа гарсан орнуудын нэг хэвээр байна. Тус улсад 1976 онд анх Эбола вирус илэрснээс хойш олон удаагийн дэгдэлт гарч, мянга мянган хүний аминд хүрсэн юм.
Эболо вирус туссан хүн өндөр халуурах, хүчтэй толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд дотор эрхтний болон гаднах цус алдалт үүсгэдэг. Вирус нь халдвар авсан хүний цус, биеийн шингэнтэй шууд хүрэлцэх үед халдварладаг байна.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Конгогийн эрх баригчид вакцинжуулалт, тандалт, эрт илрүүлэлтийн арга хэмжээг эрчимжүүлснээр томоохон дэгдэлтүүдийг харьцангуй богино хугацаанд хяналтад оруулж чаджээ. Гэсэн хэдий ч алслагдсан бүс нутаг, эрүүл мэндийн дэд бүтцийн сул хөгжил, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүчин зүйлс өвчний тархалтын эрсдэлийг өндөр хэвээр хадгалж байна.
Эбола вирусын нас баралтын түвшин дэгдэлтээс хамааран 25-90 хувийн хооронд хэлбэлздэг бөгөөд дэлхийн хамгийн аюултай халдварт өвчний нэгт тооцогддог.
Эх сурвалж: ДЭМБ
