Тайландын Паттая хотод гарсан онц ноцтой гэмт хэргийн хяналтын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Австрали улсын иргэн Симон Питер Карман нь насанд хүрээгүй буюу 17 настай Тайланд охиныг өөрийн байрлаж буй орон сууцны байр луу дагуулан орж буй нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Харин дараагийн бичлэгт уг залуу орон сууцнаас ганцаараа гарахдаа том хэмжээний хар өнгийн чемодан чирч гарч байгаа нь бичигдсэн байна.
Энэхүү хэргийг мөрдөх явцад Тайландын цагдаагийн байгууллага Карманы өрөөнөөс болон чемоданаас хохирогч охины цогцсыг олсон бөгөөд түүнийг хүний амь нас хөнөөсөн, цогцос нуухыг завдсан хэргээр баривчлан шалгаж байна.
Насанд хүрээгүй охины аминд хүрчээ
