П.Батчимэг: Замын хөдөлгөөнд оролцож байгаа суррон, скүүтер ямар ч бүртгэлгүй байна


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Хуулийн төсөлд цахилгаан скүүтерийг “мопед”-той адилтгаж, унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун гар талаар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчихоор тусгасан юм. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Батчимэг байр сууриа илэрхийллээ.

Суррон скүүтер, мопедын зах зээлд нийлүүлэлт харьцангуй өндөр, эрэлт хэрэгцээ ихтэй, бизнесийн ашиг орлого, үр өгөөж сайн байх нь нэг хэрэг. Нийлүүлэгч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид олширч байгаа ч нийгмийн хариуцлага ч дагаад өндөрсөх ёстой.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Суррон, скүүтер нийлүүлэгч компаниуд Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулах ёстой.  Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа суррон, скүүтерийг бүртгүүлэх ёстой. Хэдэн мянган суррон, скүүтер байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс мопед, суррон улсын дугаартай болох ёстой. Ингэж байж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжинэ гэв.

Цааш нь Монгол Улс хуультай орон, хуулийн дор иргэн бүр хуулиа дээдэлж, хуулиа сахиж амьдардаг ард түмэн. Хууль хэрэгжүүлэх субьект нь Засгийн газар, Хууль зүйн яам, Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг дарга болно.

Хот хөдөөгийн иргэд, тээврийн хэрэгслэлийн жолооч, явган зорчигчид, ТББ-ийн төлөөллүүд хууль санаачлагч гишүүн миний нэр дээр өнөөдөр буюу хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс зогсоо зайгүй шаардлага, хүсэлт ирүүлсээр байна.

Аливаа хуулийг батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах нь нийгэм, ард түмэнд нэн хортой төдийгүй, хөнөөл хохирол маш их.

Нийгмийн хэрэгцээ шаардлага, иргэдийн хүсэлттэй хууль батлагдаж, зөв гольдролдоо хэрэгжих нь аль ч талаасаа эерэг, иргэдийн талархал хүлээдэг, иргэддээ ээлтэй хууль байх ёстой. Суррон скүүтер, мопедын зах зээлд нийлүүлэлт харьцангуй өндөр, эрэлт хэрэгцээ ихтэй, бизнесийн ашиг орлого, үр өгөөж сайн байх нь нэг хэрэг. Нийлүүлэгч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид олширч байгаа ч нийгмийн хариуцлага ч дагаад өндөрсөх ёстой.

Хэн нэг бизнес эрхлэгч хуулийн хэрэгжилтэд илт давуу байдлаа ашиглаж, өөрийн орон зай, нэр төрийг ашиглан бизнесийн ашиг орлого, хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, нийгмийн эрх ашиг, нийтийн эрх ашиг, иргэдийн амь насыг үл огоорч, аюулгүй зорчих эрхийг хөсөрдүүлж огт болохгүй гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *