Прокурорын байгууллага эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 37 хүнд холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгалийн өвөрмөц онцлог тогтоц бүхий газар нутгууд болон ховор, нэн ховор амьтны тархац тоо толгойноос хамаарч Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж байна.
Сүүлийн үед нэлээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа.
Прокуророрын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Орхон аймгийн прокурорын газраас:
– Б.Т, С.М нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 9 дүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 тооны Баданга хүдэрийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар 13 ширхэг заар, 2 ширхэг соёо зэрэг түүхий эдийг нь “Хьюндай Сонота 6” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (нэн ховор амьтныг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцдог.
Дээрх хэргийн тухайд 1 тооны баданга хүдрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 5,8 сая төгрөг бөгөөд 13 бодгалийн үнэлгээ 76,4 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцвол 152,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхээс Б.Т, С.М нарыг бүлэглэн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 13 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүн болох 152,8 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, угсарч гагнасан гар хийцийн буу, сум, сүх, хутга зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.
