Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 5.4%-аар өсжээ


Прокурорын байгууллагаас энэ он гарсаар эхний зургаан сард авлигын 1,464 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өсжээ. Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111, хахууль авах, өгөх 63, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тав, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах таван хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *