БНХАУ-ын Шанхайн Хайчан далайн парк (Shanghai Haichang Ocean Park)-д бараг 17 сарын турш хээлтэй явсан дельфин эр тугал төрүүлсэн.
Зулзага төрөхдөө 200 гаруй килограмм жинтэй, 2.5 метрээс урт байсан бөгөөд төрсөн даруйдаа өөрөө сэлж, тогтмол амьсгалж, гаднын өдөөлтөд идэвхтэй хариу үзүүлсэн нь эрүүл бойжиж байгааг харуулсан байна.
Одоо тугал нэг сартай болсон бөгөөд эрүүл өсөж торниж байгаа аж. Далайн паркийн амьтан асрах баг болон биологийн судалгааны хүрээлэнгийнхэн байнгын эрүүл мэндийн хяналт тавьж байгаа бөгөөд тугал шинэ орчиндоо богино хугацаанд бүрэн дасаж, хэвийн хөгжиж байгааг мэдээлжээ.
Шанхайн Хайчан далайн парк нь далайн хөхтөн амьтдыг хамгаалах, үржүүлэх чиглэлээр ажилладаг БНХАУ-ын томоохон төвүүдийн нэг бөгөөд ийм төрлийн амжилттай төрөлт нь далайн хөхтөн амьтдыг хамгаалах, судлах үйл ажиллагаанд чухал үйл явдалд тооцогдож байна.
