Аргентинд цасан шуурга тавьж 100 гаруй жуулчин замдаа гацжээ


Аргентины Үндэсний жандармын газар долдугаар сарын 29-нд Катамарка мужийн Фиамбала орчимд их хэмжээний цасанд дарагдсан автомашинуудын дүрс бичлэгийг Ройтерс нийтэллээ.

Аврах ажиллагаа долдугаар сарын 28-ны орой эхэлсэн бөгөөд далайн түвшнээс 4,550 метрийн өндөрт орших Балкон дель Писсис үзэгдэх цэг рүү явж байсан 100 гаруй жуулчин хүчтэй цасан шуурганд өртөн замдаа гацсан байна.

Өндөр уулын тусгай ажиллагааны жандармууд мужийн цагдаа, гал сөнөөгчид болон Иргэний хамгаалалтын албатай хамтран хүнд даацын техник ашиглан цасанд дарагдсан замыг чөлөөлж, гацсан автомашинуудыг татан гаргажээ. Улмаар бүх жуулчдыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ослын улмаас хоёр хүн биеийн хэт хөрөлт (гипотерми)-д орж эмнэлэгт хүргэсэн бөгөөд бусад хүмүүсийг эсэн мэнд аварчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *