Өмнөд Америкт орсон аадар борооны улмаас Аргентин, Бразилын хил дээр орших Игуасу хүрхрээн дэх усны урсгал долоодугаар сарын 30-нд хэвийн хэмжээнээс бараг гурав дахин нэмэгдэж, жуулчдад сүрлэг үзэмжийг бүрдүүлжээ.
Парана мужийн Эрчим хүчний компанийн мэдээлснээр, Игуасу хүрхрээгээр секундэд 4.28 сая литр ус урссан байна. Энэ нь хүрхрээн дэх дундаж урсгал болох 1.5 сая литр/секунд-ээс даруй гурав дахин их үзүүлэлт юм.
Аргентин, Бразилын хил дээр, Парагвайн ойролцоо орших Игуасу хүрхрээ нь Өмнөд Америкийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг бөгөөд дэлхийн “Байгалийн шинэ долоон гайхамшиг”-ийн нэгээр нэрлэгдсэн байдаг.
