Гудамжинд танхайрсан иргэнд арга хэмжээ авлаа


Цахим орчинд “Энэ хүн 25-р эмийн сангаас дээш өгсөж байхад 1 охиныг айлгаад араас нь орилж хашхирч гүйгээд байхаар нь гайхаад эргээд харсан чинь над руу орилоод зодох гэж дайраад” гэсэн утгатай мэдээлэл өчигдөр нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагад энэ мэдээлэл өчигдөр /2026.08.04/ 15 цагийн үед “Чингүнжав хөшөөний орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *