“Интер Майами” багийн довтлогч Лионел Месси их түймрийн дараах сэргээн босголтод зориулан Испани улсын Мадрид хотын Сьерра Оэсте бүс нутагт 80 мянган евро хандивлалаа. Энэ тухай Мадридын мужийн захирагч Изабель Диас Аюсо нийтийн сүлжээгээр мэдэгдэв.
Диас Аюсо “Энэ мөнгийг Сьерра Оэсте бүсийг сэргээн босгоход зарцуулна. Аргентины хөлбөмбөгчний өгөөмөр сэтгэлд талархаж байна. Мадридын оршин суугчид Мессиг Испанид урьж, түүний энэрэнгүй үйлсэд талархах болно” гэж бичжээ.
