Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, амьтдын дунд тахал гарч байгаа нь Зоонозын өвчин судлалын төвийн судалгаагаар батлагджээ. Тус аймгийн Гурванбулаг, Баянбулаг сумын нутгийн заагт 7-р сард дошин дээрээ үхсэн тарвага олдсон аж. Зоонозын өвчин судлалын төв 2 тарваганы сэг зэмээс сорьц авахад, тарваган тахал илэрсэн байна. Одоогоор уг өвчин хүнд халдсан, өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Гурванбулаг, Баянбулаг сумын байгаль орчны байцаагч, мэргэжлийн байгууллагууд хамтран уг бүсэд хөдөлгөөнт хяналтыг тавин ажиллаж буй аж.

Тус төвөөс өнгөрсөн сард Гурванбулаг сумын Буянтынцурав голомтод тарваган тахлын хайгуул, шинжилгээ хийжээ. Тэндхийн 45 мянган га талбайд тархсан тарваганы 488, зурамны 200 нүхнээс шимэгч илрээгүй байна. Харин 25 амьтан олзворлоход үс, ноолуураас нь 14 бүүрэг, 3 хачиг илэрчээ. Эндээс тарваганы 9 зэм олсон аж. Түүний 7 нь шинжилгээ хийх шаардлага хангасан тул дээж авч лабораторид шинжлэхэд, тарваган тахлын үүсгэгч илэрсэн байна.

