Тарвас хураахаар явсан охин алга болжээ


Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 10 настай охин алга болжээ. Тэр 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим “Хөршийн тарвас хураах ажилд явна” гэж хэлэн, гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон гэнэ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны өдрийн 20:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн нийлсэн 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар уг хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

,

One response to “Тарвас хураахаар явсан охин алга болжээ”

  1. Бурхан минь хурдан л олдоосой гуйж байна бурхан тэнгэр минь өршөө Амьд сэрүүн эрүүл эсэн мэнд Олдоосойдоо😔🥺🥺🥺 яасан хэцүү юм бэ хөөрхий охин их л халууцаж өлсөж явж байгаа байхадаа хаана яаж шуухан байгаа болдоо Хөөрхөн бяцхан зүрх энх эсэн олдож иргэд биднийхээ сэтгэлийг дэвтээгээсэй зургийг нь хараад дотор зүсэгдэж өр эмтэрэх шиг л боллоо их л яадруухан царайтай дуушуу муутай чимээгүй даруухан охин шиг харагдаж байна бүхэл бүтэн охин үр нь алга болчихоод байхад эцэг эх гэх нэртэй хүмүүс нь яагаад хүүхдийнхээ араас нь санаа зовох ч үгүй чимээгүй байгаад байгаа юм бэ? Хүүхэддээ хараа хяналт тавилдаа Бодохоор бүр хэцүү санагдаад зүрх дэлсээд байх юмдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *