Б.Очирбат: COP17-г сонирхох иргэдийг тусгай тээврийн хэрэгслээр зөөнө


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг манай улс энэ сард зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан холбогох байгууллагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Очирбат:

-COP17 хурлын үеэр замын хөдөлгөөнийг хяналтын камерын системтэй уялдуулан зохицуулж, түгжрэл, саатал үүсгэхгүй байх чиглэлээр ажиллана. Хязгаарлалттай бүсэд тээврийн хэрэгслийг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. Замын хөдөлгөөнийг тухай бүр зохицуулна. Одоогоор нийслэлд 176 хяналтын цэгт 2000 гаруй камер суурилуулсан. Хязгаарлалттай бүсэд зөвшөөрөлгүй зорчсон тээврийн хэрэгслийг камерын системээр бүртгэж, холбогдох хуулийн дагуу торгоно.

COP17 хурлын цэнхэр бүс НҮБ-ын хамгаалалтад байх тусгай үйл ажиллагааны бүс юм. Ногоон бүс нь хурлын төлөөлөгчид болон оролцогчид сонирхож үзэх боломжтой хэсэг байна. Эдгээр бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд хурлын үйл ажиллагааг сонирхох бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоолд тээврийн хэрэгслээ тавьж, тэндээс зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр тухайн бүс рүү явах боломжтой.

“Нарантуул”, “Дүнжингарав”, “Шинэ 100 айл” худалдааны төвүүдийн машины зогсоолыг 8 дугаар сарын 17-28 хүртэл түр хааж, зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ. Тухайн чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийг нэмнэ. Эдгээр худалдааны төв хурлын үеэр хэвийн ажиллана.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *