Хятадын цэргийн бодит довтолгооны хувилбарыг Тайвань дуурайн сургуулилж байна


Тайвань жил бүр хийдэг “Han Kuang” цэргийн сургуулилтаа хийж эхэллээ. Энэ жилийн сургуулилалт 10 хоног үргэлжилж, бодит цэрэг, бодит газар нутаг, байлдааны техник ашиглан, Хятадын халдлагад өртсөн тохиолдолд Тайвань өөрийгөө хэрхэн хамгаалахаа туршиж байна.

Энэ удаа Тайвань зүгээр нэг сургуулилалт бус, Хятадын цэргийн бодит довтолгооны хувилбарыг аль болох бодитоор дуурайлган сургуулилж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тухайлбал уг сургуулилалтад доорх ажиллагаанууд багтжээ. Үүнд:

  • Танк, артиллер ашигласан бодит галын сургуулилт,
  • Агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа,
  • Эргийн хамгаалалт,
  • Далайн десантын эсрэг ажиллагаа,
  • Дрон ашигласан байлдааны ажиллагаа
  • Эргийн цохилтын ажиллагаа
  • Нөөцийн цэргүүдийг дайчилж, байнгын армитай хамтран ажиллуулах
  • Командлал, холбоо тасарсан үед цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх дадлага


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *