Нар хиртэхийг судлах зорилгоор АНУ-ын Сансрын агентлагийн судлаачид WB-57 судалгааны онгоцоор 15 км орчим өндөрт нисэж, хиртэлтийг дагаж ажигласан байна. Тэгвэл Испани улсын агаарын тээврийн “Ибэриа” компаниас зохион байгуулсан тусгай нислэгээр Нар хиртэхийг ажигласан хүмүүс газраас 10-12 км өндөрт гарчээ. НАСА-гийн онгоц энгийн зорчигчийн онгоцноос бараг хоёр дахин өндөрт ниссэн гэсэн үг.
WB-57 онгоцонд НАСА тусгай камер байрлуулж, Нар бүтэн хиртэх үед үүсдэг титмийг өндөр нарийвчлалтай судалжээ. Өндөрт нисэхийн давуу тал нь агаар мандлын нөлөө багасдаг тул газраас харахаас илүү цэвэр, тод зураг авах боломжтой.
