Тусгай зориулалтын машин урсгал сөрөн, нийтийн тээврийн автобустай мөргөлджээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд өчигдөр 2 автомашин мөргөлдөж, 2 хүн хавчуулагдсан осол гарлаа. Машиныхаа төмөрт хавчуулагдсан хүмүүсийг гаргуулахаар замын цагдаа 8-р сарын 13-ны өдрийн 07:45 цагт нийслэлийн Аврах ангид ханджээ.

Аврагчдыг очиход, иргэн А-гийн “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрөн орж, “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн байв. “Howo ZZ1317” машины жолооч 34 настай залуугийн 2 хөл, зорчигч 14 настай хүүгийн баруун хөл машины эд ангид хавчуулагдсан байсан аж. Тэднийг эсэн мэнд гаргаж, нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *