Далайн гадаргын дундаж температур 2026.08.22-нд Цельсийн 21.1 хэм болжээ. “Энэ бол хиймэл дагуулаас цаг агаарыг ажиглаж эхэлсэн 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна” хэмээн Дэлхийг ажиглах, байгаль орчин болон аюулгүй байдлыг хянах Европын Холбооны алба мэдээллээ.
Үүний өмнө 2024 оны 3 дугаар сард 21.09 хэм хүрч байв. Температур дээд үзүүлэлт тогтоосон цаг хугацаа ч сонирхол татаж байгаа аж. Учир нь Дэлхийн бөмбөрцгийн өмнөд талд зун дууссаны дараа, голдуу 3, 4 дүгээр сард далайн ус дээд зэргээр халдаг юм байна.
Далайн ус бүлээсэхэд Эльнино үзэгдэл нөлөөлж байгаа. Энэ нь хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй дулааралтай хавсарч, далайн усыг улам халуун болгож байна. Усны хэм нэмэгдэхийн хэрээр далайн экологийн тогтолцоо, эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс сэрэмжлүүлэв.
