Сар өнөөдөр хэсэгчлэн хиртэж байна


Дэлхийн дагуул Сар өнөөдөр (2026.08.28) хэсэгчилж хиртэнэ. Энэ удаагийн хиртэлт Хойд Америк, Мексик, Төв Америк, Өмнөд Америк, Атландын далай, Европ, Африкийн бүх нутагт ажиглагдана. Үүнийг ажиглахаар хүмүүс өнгөрсөн шөнөөс эхлэн тэнгэр ширтэж эхэлжээ. Учир нь Дэлхийн өнцөг булан бүрт цаг өөр байгаа. Америк тивд гэхэд одоо шөнө болж, хүмүүс Сар хиртэхийг ажиглаж байна.

Сар Дэлхийг тойрдог. Энэ үед Дэлхийн сүүдэр Сарны хэсэг гадаргуу дээр тусах үзэгдлийг Сар хиртэх гэнэ. Сарны зарим хэсэг нь Дэлхийн хамгийн бараан сүүдрийг дайрч өнгөрдөг. Ийм үед Сарны нэг хэсэг нь харанхуйлж харагддаг.

Өнөөдөр Сарны 93% нь Дэлхийн сүүдэрт орж, хиртэнэ. Иймээс үүнийг хагас хиртэлт гэж үзэж байгаа аж. Энэ нь Сарны гадаргын 93% нь сүүдэрт орж, цусан улаан, зэс өнгөөр ​​гэрэлтэнэ гэсэн үг юм. Үлдсэн 7% нь сүүдэрт оролгүй, гэрэлтэж үлдээд, мөнгөлөг цагаан хавирган хэлбэртэй Сар болж харагдана. Оргил хиртэлтийн үед энэ ялгаа маш гайхалтай тод харагддаг.

Сар хагас хиртэх үзэгдэл 3 цаг 18 минут үргэлжлэх нь. Энэ үед Дэлхийн агаар мандал хэр тунгалаг байгаагаас хамаарч, Сар ямар нэг өнгөтэй харагдана. Аэрозолийн агууламж багатай тунгалаг агаарт Сар тод зэсэн өнгөөс улбар шар өнгөтэй болно. Тоос шороо ихтэй, утаатай агаарт Сар хүрэн, заримдаа бараг хар өнгөтэй болдог.
1991 оны 6-р сард Филиппинд Пинатубо галт уул дэлбэрсний дараа 1992 оны 12-р сард Сар бүтэн хиртжээ. Тэр үед агаар маш бохир, үнс, тоосоор дүүрэн байсан тул Филиппинээс Сар бараг харагдаагүй ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *