Орос, Хятадын иргэд одоо харилцан визгүй зорчдог. Үүнийг байнгын болгох чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр Киргизстаны Бишкек хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа энэ талаар хэлсэн байна.
ОХУ 2025 оны арванхоёрдугаар сараас БНХАУ-ын иргэдэд 30 хүртэл хоног визгүй зорчих боломж олгосон бол Хятад ч Оросын иргэдэд ижил боломж олгож байна. Хоёр улс уг визгүй зорчих зохицуулалтыг 2027 оны эцэс хүртэл сунгахаар тохиролцжээ. Путины хэлснээр визгүй зорчсоноор хоёр улсын аялал жуулчлал эрчимжиж, 2026 оны эхний хагаст 43 хувиар өсжээ. Хэрэв БНХАУ-ын тал боломжтой, үр ашигтай гэж үзвэл уг нөхцөлийг байнгын болгоход бэлэн гэдгээ Путин онцолсон байна.
Эх сурвалж: Anadolu Agency
