БНХАУ-ын Чунцин хотын Lehe Ledu амьтны хүрээлэнгийн дэргэдэх амьтны “цэцэрлэгт” дөрвөн арслангийн, нэг барын бамбарууш шинээр элсэж, хамтдаа өсөж хөгжих аяллаа эхлүүлжээ.
Тэдний асрагчид бамбаруушуудыг задгай зүлгэн талбайд гаргаж, тоглуулан наранд ээжээжээ. Бяцхан амьтад зүлгэн дээр өнхөрч, хөөцөлдөн тоглож, идэвхтэй наадсан байна.
Тоглох цагийн дараа тэдэнд зориулсан “сургуулийн хоол” болох шинэ сүү болон мах өгчээ.
Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр тус “цэцэрлэг” нь бамбаруушуудыг өдөр тутам асарч, байгальд амьдрах төрөлхийн зөн совингоо хадгалж, хөгжүүлэхэд чиглэсэн дасгал сургуулилалт хийх юм байна.
