Улаанбаатарт 3 удаа хүрэн баавгай орж иржээ


Идэш тэжээлийн хомсдол, зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирж байгааг нийслэлийн Байгаль орчны газар мэдээллээ. 2026 он гарсаар Улаанбаатар хот дахь суурьшлын бүсэд 3 удаа хүрэн баавгай орж ирсэн байна. Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд баавгай явж байхыг хүмүүс харжээ.

Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав. Баавгайтай таарвал ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *