Богд ууланд самар, жимсний гарц эрс бага байна


БОУАӨЯ яг одоо баавгай, жимс, самартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Богдхан уулын дархан цаацзат газрын Хамгаалалтын захиргааны дарга:

-Богд ууланд энэ жил самар, жимсний гарц эрс бага байна. 15 отог, 70 гаруй иргэнийг албадан буулгасан. Техник хэрэгслийг нь хураан авч, гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад шилжүүлж байна. Богд уулаас жимс, самар түүхийг хориглосон байдаг.

Ууланд алхах иргэдийн тоо нэмэгдсэн. Зэрлэг амьтанд мөргүүлэх, сүлбүүлэх, гараасаа амьтанд идэш тэжээл өгөх явдал гарч байна. Энэ бол зэрлэг амьтны амьдрах орчин, нөхцөлд халдаж байгаа явдал юм. Иймээс үүндээ анхаарах шаардлагатай байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *