Хүний гар утсыг “Ганц яриулаач” гээд авч зугтсан хэрэг гарчээ


“Утсаараа яриулаач” гэж хүний гар утсыг гуйж аваад зугтсан хэрэг Дарханд гарлаа. “Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх тусламж хүссэн дуудлага 9 дүгээр сарын 7-нд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт иржээ. Иргэн “Т”-ийн “Самсунг” маркийн гар утсыг үл таних этгээд авч, зугтсан байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. Тэр этгээд хохирогчийн гар утсыг буцаан өгч, хохирлыг барагдуулсан аж. Харин түүний үйлдсэн хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *