Канадтай хэлэлцээр хийхэд хамгийн хэцүү гэж Трамп мэдэгджээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канадтай харилцах, хэлэлцээр хийх нь “хамгийн хэцүү” бөгөөд Оттава тохиролцоонд хүрэхийг “маш их хүсэж байна” гэж ням гарагт мэдэгджээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни мөн өдөр Европын Холбоотой “өвөрмөц холбоо” байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Wall Street Journal сонинд мэдээлснээр Европын Холбоо Канад улсад одоогоор бий болоогүй байгаа “ассоциат гишүүн” гэсэн шинэ статус олгох боломжийг хэлэлцэж байгаа аж.

АНУ-тай өрнөж буй худалдааны зөрчил хурцадсантай холбоотойгоор Канад худалдааны бусад түнш рүү чиглэсэн бодлогоо эрчимжүүлж байна. Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш хоёр улсын худалдаа болон бусад асуудлаарх санал зөрөлдөөн нэмэгдэж, хил дамнасан худалдааны хэдэн арван тэрбум ам.долларын бараанд тариф ногдуулаад байна.

Трамп мөн ирэх нэгдүгээр сарын 1-нээс Канадын автомашин, ачааны машин болон автомашины эд ангид шинэ тариф тогтоох төлөвлөгөөгөө дахин мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *