Перу, АНУ, Чилийн зэвсэгт хүчний алба хаагчид есдүгээр сарын 16-нд эльниньо үзэгдлээс үүдсэн байгалийн гамшгийн дараах аврах ажиллагааг загварчилсан томоохон сургуулилалт хийжээ. Сургуулилалтад 300 орчим цэргийн алба хаагч оролцож, нурсан барилгаас иргэдийг аврах, нурангид дарагдсан хүмүүсийг гаргах, гол мөрнийг олсоор гатлах зэрэг ажиллагаа гүйцэтгэсэн байна.
Энэ нь Перуд зохион байгуулж буй “UNITAS LXVII-2026” олон улсын сургуулилалтын хүрээнд болсон бөгөөд Америк, Африк, Ази, Европын 24 орны 5700 гаруй цэргийн алба хаагч, 26 хөлөг онгоц, хоёр шумбагч онгоц, 21 нисэх онгоц оролцож байна. Сургуулилалтаар оролцогч орнуудын зэвсэгт хүчний нэгжүүд томоохон байгалийн гамшгийн үед хамтран ажиллах, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг шалгажээ.
