Музейн ваучераар аяллын компанитай бартер хийж эрүүгийн хариуцлагад татагдлаа


Б.С нь Монголын үндэсний музейн захирлаар, Д.Б нь санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн “Н…” ХХК-тай 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулжээ.

Ингэхдээ БНХАУ-ын Санъяа хотын шууд нислэгтэй аялалд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болон музейн ажилчид болох нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулж, гэрээний төлбөрийг хийхдээ “Музейн ваучерийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу музейн орлогод орох байсан төлбөрийг бартер байдлаар тохиролцож, бусдад давуу байдал бий болгож, Монголын үндэсний музейд 44.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *