Б.У нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэжээ.
Түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
