Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт өчигдөр (2026.09.30) өглөө 09:00 цагийн орчимд баавгай үзэгджээ. Түүнийг харсан малчин Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд мэдээлсэн байв. Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авав.
БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач, нутгийн иргэд хамтарсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 23:00 цагийн орчимд уг баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн, суурьшлын бүсээс гаргажээ.
Баавгайг нойрсуулсны дараа нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоож, үс, шүлс, цуснаас нийт гурван төрлийн сорьц авч, судалгаа шинжилгээний зориулалтаар хадгалсан байна.
Цаашид баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн, Хан Хэнтийн нуруунд аваачиж, байгальд буцаан тавих юм байна.






