Каргогоор илгээсэн хувцсан дотор 1 кг 630 грамм метамфетамин нуусан байжээ


Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтаар 2026.09.28-нд 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанаас мансууруулах бодис илрүүлжээ. Уг ачаанд гаалийн хяналт шалгалт хийхэд, хувцас дотор 1 кг 630 грамм метамфетамин (мөс) нуун далдалсан байжээ.

Уг үйлдэлд гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *