Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор оруулж ирсэн ачаа барааг Гаалийн газар хянан шалгадаг. Ингэхдээ иргэдийн мэдүүлгийн дагуу шалгадаг юм. Гаалийн байцаагчийг Гаалийн газраас томилдог.
Тэгвэл иргэн Н.М ачаа бараанд хяналт шалгах хийхээр томилогдсон гаалийн байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгчээ. Тэрээр өөрийнхөө мэдүүлсэн ачааг “Зөрчилгүй” гэж дүгнүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн байна. Ингээд тэрээр авлига өгсөн хэрэгт холбогджээ. Түүний хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.
