135.7 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв


“М…” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Х төрийн өмчит “Д…” ХХК-тай “Баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх зорилгоор тус компанийн удирдах албан тушаалтанд 40 мянган ам.доллар буюу 135.7 сая төгрөгийн хахууль өгсөн аж. Энэ хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн Прокурорын газар тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *