Лондоны амьтны хүрээлэнгийн амьтад Halloween-ийг тэмдэглэжээ


Лондоны амьтны хүрээлэнгийн оцон шувуу, капибара, гориллууд аравдугаар сарын 29-нд Halloween-ийн баярыг угтан, хулуугаар чимэглэсэн тусгай хоолоор дайлуулжээ.

Амьтдын байр, хашаанд аймшгийн дүрстэй сийлсэн хулуу байрлуулж, асран хамгаалагчид нь баярын уур амьсгал бүрдүүлсэн байна. Хумбольдтын оцон шувууд хулуун тавган дээр тавьсан загасаар өглөөний хоолоо идсэн бол капибаранууд лууван, ногоон ургамлын дунд нуусан амттанаа эрж олжээ.

Лондоны амьтны хүрээлэнгийн амьтдын үйл ажиллагаа хариуцсан менежер Даниел Симмондсын хэлснээр, ийм төрлийн улирлын арга хэмжээ нь амьтдын төрөлхийн зан үйл, тухайлбал хоол тэжээлээ хайх, орчноо судлах чадварыг нь дэмжих зорилготой ажээ.

Тэрбээр Halloween-ийн баяр асран хамгаалагчдад амьтдын төрөлхийн зөн совин, чадварыг хөгжүүлэх шинэ арга турших боломж олгодог гэдгийг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *