Австралийн Брисбэн хотод нохойгоо салхилуулж явсан эмэгтэй арваннэгдүгээр сарын 3-нд могойд ороогдсон коалагийн зулзагыг аварчээ.
Түүний бичлэгт зулзагын эх могойг сарвуугаараа түлхэж, үрээ хамгаалахыг оролдож буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн эх файлын мета мэдээллээр үйл явдал болсон газар, огноог баталгаажуулжээ.
Эмэгтэй могойн орооцолдсон хэсгийг тайлж, зулзагыг чөлөөлсний дараа модонд буцаан тавьсан байна.
Австралийн зарим бүс нутагт коала устах аюулд орсон амьтдын жагсаалтад багтдаг. Амьдрах орчны хомсдол, өвчин зэрэг нь тэдний тоо толгой буурахад нөлөөлж байна.
Эх сурвалж: Reuters
