Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт өнөөдөр (2026.10.06) газар 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Төвшрүүлэх сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн байна. Гэсэн ч одоогоор ямар нэг хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй тухай ОБЕГ мэдээлэв. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас хохирлын тухай Онцгой байдлын газар тодруулахад ийм хариу өгчээ.
Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
