Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 10 настай охин алга болжээ. Тэр 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим “Хөршийн тарвас хураах ажилд явна” гэж хэлэн, гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон гэнэ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны өдрийн 20:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авсан байна.
Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн нийлсэн 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар уг хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
