Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн Харгуя гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарлаа. Уг газар аймгийн төвөөс хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т оршдог. Түймрийн дуудлагыг 2026.10.21-ний 13:58 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батширээт сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд очиж, 19:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай, малчин О-гийн 1500 боодол өвс, малын 36х74 метр хэмжээтэй саравч, өвсний 20х40 метр хэмжээтэй хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртөн, шатжээ.
