ОХУ-ын зүгээс Курск мужид байрлаж буй Украины цэргүүдэд томоохон цохилтыг өгөхөөр бэлтгэж байна гэх мэдээллийг “CNN” агентлаг нийтэлжээ. Ингэхдээ БНАСАУ-ын 11 мянган цэргийг оролцуулахаар төлөвлөсөн байгаа аж. Орос болон БНАСАУ-ын нийт 50 орчим цэрэг Курск орчимд байгаа талаар “York times” мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Зеленский Европын холбоо НАТО-гийн удирдагч нартай уулзахдаа үеэр хэлэхдээ,”ОХУ-ын эсрэг довтолгоо явуулахад АНУ-аас нийлүүлж байгаа холын зайн зэвсэглэлүүдийг ашиглах боломжийг олгохыг” хүссэн байна.
Энэ хооронд ОХУ, БНАСАУ-тай өнгөрсөн 6 сард байгуулсан батлан хамгаалах гэрээг албан ёсоор соёрхон баталсан. Энэхүү гэрээнд гуравдагч этгээд хоёр талын аль нэг рүү довтолсон тохиолдолд цаг алдагүй цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээдэг байна.
