Category: Хууль

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд учирсан 118,6 саяын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд учирсан 118,6 саяын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

    Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар 197 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцон 632.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал: – Сум хөгжүүлэх санд учирсан – 183,7 сая төгрөг – Эрүүл мэндийн даатгалын санд учирсан – 155 сая төгрөг – Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан – 118,6 сая…

  • 134 хүн согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодоод шүүхээс ял авчээ

    134 хүн согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодоод шүүхээс ял авчээ

    Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь бий. Согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийдэг жолооч нар ч таардаг. Эдгээр үйлдлийг 2024 оноос эхлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон. Тээврийн прокурорын газар 2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох…

  • Хар тамхины 143 хэргийг илрүүлжээ

    Хар тамхины 143 хэргийг илрүүлжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцжээ. Жилийн эхний улиралд 210 холбогдогчтой 143 гэмт хэргийг илрүүлж, 27,671 хүний нэг удаагийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна. Тус албаныхан Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн тусгай арга…

  • 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

    11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

    Улсын ерөнхий прокурорын газарт энэ оны нэгдүгээр улиралд иргэдээс прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой 170 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ. Үүний 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байв. Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар цөөрсөн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.

  • Албан тушаалаа урвуулан ашигласан шүүгч нарыг огцрууллаа

    Албан тушаалаа урвуулан ашигласан шүүгч нарыг огцрууллаа

    Шүүхийн сахилгын хороо хаалттай хуралдаж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцлоо. Тэднийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заалт буюу “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” үйлдэл гаргасан гэж үзэн, тус…

  • Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ

    Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ

    Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны эхний…

  • Хулгайлах зөрчил 4 дахин нэмэгджээ

    Хулгайлах зөрчил 4 дахин нэмэгджээ

    Улсын Ерөнхий Прокурорын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 2,075,502 зөрчил бүртгэжээ. Үүнийг  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өссөн байна.Нийт зөрчлийн 88.8 хувь нь нийслэлд,12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Үүнээс 99.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан…

  • 45 саяар “Lexus RX450”авсан албан тушаалтан орлогоо тайлбарлаж чадалгүй, мөнгөө хураалгав

    45 саяар “Lexus RX450”авсан албан тушаалтан орлогоо  тайлбарлаж чадалгүй, мөнгөө хураалгав

    Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахдаа орлогоо хууль ёсных болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нэгэн албан тушаалтынг илрүүлж, олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг хэрэгжүүллээ. Нийтийн албан тушаалтан А 45 сая төгрөгөөр “Toyota Lexus RX-450” автомашин худалдан авчээ. Тэрээр уг мөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо АТГ-т үндэслэлтэй…

  • 12 удаа 59 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

    12 удаа 59 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

    Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Бавуусүрэн 32 адуугаа хулгайд алджээ. Тэр адуундаа GPS суурилуулсан байсан учраас цагдаагийн байгууллагатай хамтарч, олсон байна. 17 этгээд 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сарын хугацаанд 12 удаа нийт 59 бод мал хулгайлсныг цагдаагийн байгууллага тогтоолоо. Тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг 2025 оны мөн энэ үетэй харьцуулахад 14.3…

  • Охидыг зодож, хувцсыг нь тайлуулж, сүрдүүлсэн З.Э, Б.М нарыг 2 сая төгрөгөөр торгожээ

    Охидыг зодож, хувцсыг нь тайлуулж, сүрдүүлсэн З.Э, Б.М нарыг 2 сая төгрөгөөр торгожээ

    Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт буюу гуравдугаар сарын 23-30-нд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргээ тоймлон танилцууллаа. Эдгээр хэрэг дунд олны анхаарал татсан нэг ноцтой хэрэг бий. Насанд хүрээгүй З.Э, Б.М нар бүлэглэн, 2024 оны зургаадугаар сарын 2-нд 2 охиныг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачин, “Найзтай нь харилцсан” гэх шалтгаанаар…