-
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй. Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй. Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв,…
-
Бүсийн хөгжлийн анхдугаар чуулган эхэллээ

Архангай аймагт “Бүсийн хөгжлийн анхдугаар чуулган” эхэллээ. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд эдийн засгийн тэргүүлэх 7 бүсийг зарласан байдаг. Үүний нэг болох хангайн бүсийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байх талаар дээрх хуралдаанаар хэлэлцэнэ. Хангайн бүсэд манай улсын хүн амын 8,4 хувь нь амьдрадаг. 6700 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.…
-
Хөвсгөлд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо. Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12-р чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай…
-
Дундговийнхон ионжуулсан, зөөлрүүлсэн ус уудаг боллоо

Дундговь аймгийн ундны ус хатуулаг өндөртэй, хлоржуулах төхөөрөмж байхгүй байжээ. Тиймээс ундны усыг зөөлрүүлэх, ионжуулж бактери устгах төхөөрөмж суурилууллаа. 7 хоногийн дараанаас худаг, крантнаас авч буй ундны усыг цэвэршүүлэлгүйгээр шууд хэрэглэх боломжтой болно. Тус аймгийн сумдын ундны усны нөөц хангалттай биш. Энэ онд Адаацаг, Дэрэн суманд газрын доорх усны хайгуул хийхээр 660 сая төгрөгийн тендер…
-
Хөвсгөл ой, хээрийн түймэртэй байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Дошинтын-Их гэдэг газар өчигдөр ой, хээрийн түймэр гарлаа. Уг дуудлагыг 4-р сарын 13-ны 16:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтрааж байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн Гэнэнхудаг гэдэг газар…
-
Дарханд Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна

Дархан-Уул аймгийн төв дэх “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 3661 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Үүний 0.482 га-д нь Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. 450 хүний суудалтай, 7500 ам м талбайтай, гаднаа машины зогсоолтой энэ ордонг Олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор барина. Соёл, спорт,…
-
Өнөөдөр цасан шуурга шуурч, огцом сэрүүснэ

Өнөөдөр /2025.04.11/ Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна. Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь,…
-
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 180 км, газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урд зүгт 55 км/ өнөөдөр хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн…
-
Дундговийн нөөцийн агуулах ашиглах шаардлага хангахгүй болжээ

Дундговь аймагт 2022-2023 онд ашиглалтад орсон өвс, тэжээлийн агуулахыг ашиглах шаардлага хангахгүй болжээ. Тус агуулахыг “Зах зээл, бэлчээрийн удирдлага” төсөл болон орон нутгийн санхүүжилтээр ашиглалтад барьжээ. Өвс, тэжээлийн агуулахын дээвэр, хана салхинд хуурсан, эвдэрсэн, нурсан байна. Уг агуулахад байгаа улаанбуудайг шинжилгээнд хүргүүлж, хэрэглэж болох эсэхийг шалгуулахаар тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун холбогдох ажлын хэсгийн хамт…
-
Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд шалгалт хийж байна

Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулжээ. Хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Ургамал хорио цээрийн болон Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд багтаж байна. Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний…