-
Тэжээвэр аймгууд

Монгол Улс 21 аймагтай ч 7 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Дараа жил ч энэ байдал хэвээрээ үргэлжилнэ. Хэнтийн халаа Хөвсгөлд шилжив Улсын төсвөөс арын хаалгаар мөнгө авдаг хэмээн сүүлийн хэдэн жил адлагдсан Хэнтий аймаг дараа жил 40.8 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. 2024 онд улсаас авсан 38.7 тэрбумтай нь харьцуулбал…
-
Цахилгаан шатанд 2 хүүхэд гацжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт өчигдөр орой цахилгаан шат гацаж, дотор нь 2 хүүхэд гацжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн албан хаагчид 18:21 цагт уг дуудлагыг хүлээн авч, очиход 13 болон 14 настай 2 охин цахилгаан шатанд гацсан байсан аж. Аврагчид тэднийг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
-
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элсэж, хөнгөлттэй зээлд 5408 хоршооны 17,089 малчин хамрагдаад байгаа аж. Ингэсэнээр Хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 гаруй хувийг малчин хоршоологчид хөрөнгө оруулалтын зээлээ…
-
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах уу

УИХ, Засгийн газрын бүтэлгүйтэл ийм эрсдэл учруулж мэдэхээр нөхцөл үүсээд байна. Учир нь шат шатны өөрөө удирдах байгууллагууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө хэлэлцэн батлах ёстой. Хэрэв уг хугацаандаа амжиж ИТХ-ууд төсвөө баталж чадахгүй бол тарах нөхцөл үүснэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-т энэ талаар тусгачихсан. Хэрэв…
-
Мөс цөмөрч, 2 машин суужээ

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасагийн гүүрний хажуугаар Даршидын голоор өнгөрсөн шөнө “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашиныг гарч явахад нь мөс цөмөрч, суусан байна. Уг машинд 2 зорчигч явсан аж. Энэ тухай дуудлага 12-р сарын 2-ны 22:32 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг дуудлагаар очин, иргэн Н-ийн машиныг…
-
3 аймгийн ИТХ эмэгтэй даргатай боллоо

Орон нутгийн сонгуулиар аймгуудын 9 дэх ИТХ-ын төлөөлөгч нар тодорч, үнэмлэхээ аван, ажилдаа орлоо. Тэднийг аймгийнхаа 2025 оны төсөв батлах том ажил хүлээж байна. Булган, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болов. Архангай аймгийн ИТХ 10 дугаар сарын 21-нд 100 хувийн ирцтэй хуралджээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 6 дахь…



