-
Голууд хүчтэй үерлэсэн хэвээр байна

8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Хангайн нурууны өврөөс усжих Онги, Алтайн нурууны Бодонч, Төгрөг, Чонохарайх зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдлээ. Туул гол Алтанбулагт, Балж, Хурх, Улз гол Дашбалбарт, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсанд, Хөгшин-Орхон болон Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. Харин Туул…
-
69 айл, аж ахуйн нэгж усанд автжээ

Өмнөговь аймагт энэ сарын 9-нд орсон борооны үеэр Даланзадгад сум 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай нийт 69 дуудлага 10:00-23:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.11-ний өдрийн 08:00…
-
Мандалговь-Даланзадгадын замын 6 хэсэгт эвдэрчээ

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 305-301, 295-296, 271-272, 259-260 254-255, 230-231 дэх км үерийн улмаас эвдрээд байна. Энэ хэсэгт хурдаа хасан, анхаарал болгоомжтой зорчихыг “АЗММ” ХХК анхаарууллаа.
-
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байна

Хэнтий аймгийн иргэд суурьшсан бүсэд 7 дугаар сард хүрэн баавгай орж ирсэн тохиолдол 3 удаа гарчээ. Тэдний зарим нь айлын мал руу дайрсан байна. Одоогоор өөр аймагт баавгай орж ирсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа аж. Гэвч орж ирэх эрсдэлтэй гэж үзсэн учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд: Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд…
-
Увсын Цагаанхайрханд эгэл бийрэнсүүлт эрвээхэйтэй тэмцэж байна

Увс аймгийн Цагаанхайрхан сумын ойн санд газрын техник ашиглан, үүргийн шүршигч багажаар ойн хөнөөлт шавж эгэл бийрэнсүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэж байна. Тус сумын ойн хөнөөлт шавж голомтлон тархсан талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 2000 га талбайд тэмцлийн ажлыг “Сайхан ойн төлөө” ХХК гүйцэтгэж, БОАЖГ, Өндөрхангайн сум дахь Сум дундын…
-
Аврагч гудамж байгуулжээ

Онцгой байдлын алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Өлгий сумын 13 дугаар багт Аврагч гудамж байгууллаа. 120 метр урт энэ гудамжинд Аврагчийн хөшөө босгож, явган хүний зам дагуу ногоон байгууламж бий болгон, орчныг нь тохижуулжээ.
-
Сайншанд-Хангийн зам усанд автлаа

А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 18-23 дахь км-ийн хооронд 5 цэгт ус давлаа. Уг замаар жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой зорчино уу! гэж уг замыг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК мэдээллээ.
-
Даланзадгад-Мандалговийн замыг хаалаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замд үер буусан тул аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа. Тус аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш буюу 2024.08.10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-
Даланзадгадаас Улаанбаатар, Баяндалай явах замыг хаажээ

Өмнөговь аймагт өнөөдөр бороо ихээр орж, тус аймгийн төв болон Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замын 35, 45, 51 дэх км, зарим шороон зам усанд автлаа. Иймд тус аймгийн засаг даргын энэ оны 08 дугаар сарын 09-ны А/1350 дугаар Захирамжаар ДАЛАНЗАДГАД-УЛААНБААТАР, ДАЛАНЗАДГАД-БАЯНДАЛАЙ чиглэлийн хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл түр хязгаарлалаа. Иймд иргэд, жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган,…
-
2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн Хөндийборхошуу гэдэг газар 8 дугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ. Есөнзүйл сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд өчигдөр 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 бог мал аянгад цохиулж, хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг устгахаар ажиллаж байна. Сэг устгах ажилд тус аймгийн…