Category: Орон нутаг

  • 3 хүн аянганд ниргүүлжээ

    3 хүн аянганд ниргүүлжээ

    Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Өндөрхөхий уулын ар бэлд 7-р сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулжээ. 2 хүүхэд нас барж, 1 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч тухайн өдрийн 11:30 цагт дуудлагаар очсон аж. Аянганд 17 настай 2 эрэгтэй цохиулан, нас барж, 25 настай, эрэгтэй амьд үлдсэн ч биеийн байдал нь хүнд байжээ. Түүнийг сумын эмч Ховд аймаг…

  • Ихэнх гол хүчтэй үерлэж байна

    Ихэнх гол хүчтэй үерлэж байна

    8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Сэлэнгэ аймгийн Сайхан болон Орхон сум, Онон гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ, Хараа гол Дархан-Уул аймгийн төв хавьцаа, Туул гол Босгын гүүр- Улаанбаатар-Алтанбулаг орчимд, Эг, Улз гол Эрээнцав орчмоор, Хэрлэн гол Хонгон-Чойбалсан орчимд үерийн түвшинг 5-35 см давлаа. Туул гол Төв аймгийн…

  • Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн байна

    Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн байна

    Зуншлагын байдал 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар сайн, 10 орчим хувьд буюу Дорноговийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт…

  • Усны мотоциклтэй явж байсан 3 хүн осолджээ

    Усны мотоциклтэй явж байсан 3 хүн осолджээ

    Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Хартэрмис гэдэг газар өчигдөр Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тэнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид уг ослыг харж, аварсан байна. Аврагчдыг очиход, 56 настай, эрэгтэй, 50 настай, эмэгтэй хоёр живж байсан аж. Тэднийг нуураас эсэн мэнд гаргажээ.…

  • Үерт эвдэрсэн зам, гүүрүүдийг засаж байна

    Үерт эвдэрсэн зам, гүүрүүдийг засаж байна

    Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт орсон борооны улмаас олон зам, гүүр эвдрээд байна. Эдгээр замыг хариуцсан компаниуд засаж байна. Үүнд: Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 257 дахь км-т үерийн улмаас үүссэн эвдрэлийг “Поларис рөүд инженеринг” ХХК засаж байна. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөөний ухагдсан хэсгүүдэд “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК хайрга нэмж, замын хөвөө шуудууг сэргээх засварлаж байна.…

  • Чингис-Чойбалсангийн зам дээр далан байгуулж байна

    Чингис-Чойбалсангийн зам дээр далан байгуулж байна

    Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 5-6 дахь км-ийн хооронд үерийн ус авто замын зорчих хэсэг дээгүүр давах эрсдэл нүүрлэлээ. Ус зам дээгүүр давж урсахаас сэргийлэн, “Харгуй” ТӨХК далан байгуулж байна. Дархан-Эрдэнэтийн авто замын 55 дахь км, 60-62 дахь км-ийн хөвөө, шуудуу үерийн усанд угаагдсан. Уг хэсгийг “Дархан АЗЗА” ТӨХК шороогоор дүүргэн, засаж байна. А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр…

  • Замын-Үүдийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа

    Замын-Үүдийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа. Жолооч, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликэйшнээр цагт нь төлөөрэй. Ачаа т​​​​ээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад нийцүүлэн, тээвэрлэлт хийхийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ зөвлөж байна. Тус төв улсын хэмжээнд байрлах…

  • Чингис-Чойбалсангийн зам дээгүүр ус давж болзошгүй байна

    Чингис-Чойбалсангийн зам дээгүүр ус давж болзошгүй байна

    Хэрлэн гол Хэнтий аймгийн төв орчмоор үерлэж, A0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 дахь км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрээд байгааг “Харгуй ТӨХК” сэрэмжлүүллээ. Ус зам дээгүүр давсан үед замаар зорчихгүй байхыг анхааруулъя. Зам усан дотроос харагдахгүй болоход, машин замаас гарч, замын хажуу руу унах…

  • Ихэнх гол үертэй байна

    Ихэнх гол үертэй байна

    8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол нийт уртын дагуудаа, Хангайн нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Төв аймгийн Алтанбулаг-Лүн сум орчмоор, зүүн хажуугийн Балж, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан хавьцаа усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдлээ.  Хараа гол Дархан-Уул аймгийн төвд, Ерөө, Туул гол Босгын гүүр- Алтанбулаг сум…

  • Моторт завь хөмөрч, хүн живжээ

    Моторт завь хөмөрч, хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн Тэнгис голоор 3 хүн моторт завиар зугаалж яваад, завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолджээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 8-р сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан аж. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар тэрхүү 36 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 8-р сарын 4-ний өдрийн 15:02 цагт зохион байгуулан, 20:37…